Цогц усны шийдлүүд
Эрэл хайгуулаас эхлэн суурилуулалт, засвар хүртэл бүх шатанд таны хажууд
ЭРЭЛ ХАЙГУУЛ
Гүний усны эрэл хайгуул бол худаг гаргах ажлын хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат юм. Усны нөөц, гүн болон байршлыг зөв тодорхойлох нь таны цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг эрсдэлээс хамгаална.
Биолокацийн арга — Байгалийн энерги болон соронзон орны нөлөөг ашиглан усны судлыг илрүүлэх уламжлалт бөгөөд үр дүнтэй арга.
RAP арга — Дууны долгионы цуурайг ашиглан газрын гүний бүтцийг тодорхойлж, ус агуулагч үеийг өндөр нарийвчлалтайгаар тогтоодог орчин үеийн технологи.
VEZ хайгуул — Хөрсний цахилгаан эсэргүүцлийг хэмжих замаар гүний усны давхарга, түүний гүн болон бүтцийг шинжлэх геофизикийн хамгийн түгээмэл арга.
ӨРӨМДЛӨГ
1996 оноос хойш гүний усны өрөмдлөгийн чиглэлээр мэргэшсэн манай хамт олон танд стандартад нийцсэн шугам хоолой, найдвартай ундарга, мэргэжлийн өндөр хариуцлагыг санал болгож байна.
Олон жилийн туршлага — 1996 оноос хойш хуримтлуулсан мэдлэг, чадвар.
Стандартын шаардлага хангасан шугам — Цэвэр усны эрүүл ахуйн олон улсын стандартад нийцсэн шугам хоолой.
Мэргэшсэн баг — Өндөр хариуцлага хүлээх чадвартай, туршлагатай инженер техникийн ажилчид.
Технологийн шинэчлэл — Салбартаа тэргүүлэгч, орчин үеийн өрөмдлөгийн шийдлүүд.
ЗӨВШӨӨРӨЛ
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 27 дугаар зүйлийн дагуу цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрөл авахдаа дараах бичиг баримтыг хавсаргана.
Албан хүсэлт — Иргэн гар өргөдөл
Сумын Засаг даргын тодорхойлолт — Газрын байршлын кадастрын зураг
Геофизикийн хайгуулын дүгнэлт — Газар эзэмшүүлсэн захирамжийн хуулбар
Улсын бүртгэлийн гэрчилгээ — Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл
ҮНИЙН САНАЛ
Мэдээллээ бөглөж илгээнэ үү — бид тантай холбогдох болно


